Gegee center
Төв аймгийн, Зуунмод хотод байрлах энэхүү орчин үеийн 3 давхар цогц барилга нь үйлчилгээ, бизнесийн орчин, ресторан лоунж болон амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх орчныг нэг дор багтаасан орон нутгийн төвийн шинэ шинэлэг орон зай юм.

AUTOSHOW ROOM &  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ

1-р давхарт

Автомашин худалдаа, авто шоурум болон хүлээн авах үйлчилгээний талбай бүхий өндөр таазтай, орчин үеийн стандартын дагуу шийдэлтэй. Энд хэрэглэгчид автомашин үзэж, худалдан авах тухай зөвлөгөө авах бүрэн боломжтой бөгөөд
✔ AUTO SHOWROOM
✔ Хүлээн авах, үйлчилгээний бүс
✔ Зочдод зориулсан хүлээлгийн хэсэг зэргийг багтаасан, тав тухтай, бизнес ангиллын орчныг бүрдүүлсэн.

ОФФИСИЙН ТАЛБАЙ

2-р давхарт

Бизнес эрхлэгчдэд зориулсан оффисын орчин бөгөөд
✔ Тайван ажлын уур амьсгал
✔ Сайн дуу тусгаарлалт
✔ Бүрэн ашиглалттай инженерийн систем
✔ Интерьерийн цэгцтэй зохион байгуулалт

зэргээр онцлог. Компани, байгууллага, үйлчилгээний оффис байрлахад тохиромжтой бөгөөд мэргэжлийн бизнес орчныг бүрдүүлнэ.

РЕСТОРАН 

3-р давхарт

Луна ресторан & лоунж байрлах бөгөөд тансаг, тав тухтай орчинд амттай хоол, үйлчилгээтэй танилцах боломжтой.

100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай, өргөн уужим орон зай, дэгжин уур амьсгал бүхий энэхүү ресторан нь аймаг орон нутгийнхаа хамгийн тансаг зоогийн газрын нэгээр нэрлэгдэхүйц хэмжээнд бүрэн тохижуулсан.
Энэ давхарт:
✔ Орчин үеийн интерьер
✔ Тав тухтай суудал, лоунж хэсэг
✔ Дэлхийн стандартын гал тогоо
✔ VIP өрөө

ТЕРРАС

Луна ресторан & лоунж  нь 3 давхар объектын 3-р давхарт байрлах ба дээрээ хотыг бүхэлд нь харж болох террастай байдгаараа онцлог.
Орой бүрийн хотын гэрэл, нам гүм агаарыг мэдрэх тэр мөчийг Луна танд бэлэглэнэ.Та терас дээр оройн зоог барингаа Зуунмод хотын уужим дүр төрхийг тольдон амрах боломжтой.

ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ГАЛ ТОГОО

3-р давхарт

Чанар, стандарт, сэтгэл гурвыг хослуулсан мэргэжлийн гал тогоо нь дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд олон жилийн туршлагатай мэргэжлийн тогоочдын баг танд шинэлэг, онцгой амтыг мэдрүүлэх Монгол, Европ, Ази хоолны төрөлжсөн цэсийг санал болгож байна.
Бид зөвхөн шинэхэн, чанартай хүнсний бүтээгдэхүүн ашиглан амт, эрүүл мэнд, сэтгэл ханамжийг тэнцвэржүүлсэн хоолны соёлыг эрхэмлэдэг.

КАРАОКЕ & ЭНТЕРТАЙНМЕНТ ОРЧИН

B1 давхарт

Караоке хэсэг нь найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо хөгжилдөж, мартагдашгүй дурсамж бүтээх зориулалттай тав тухтай, дуу тусгаарлалт сайтай орчин юм.

Орчин үеийн караоке систем, чанартай дуугаралт, таатай гэрэлтүүлэг, тухтай интерьертэй бөгөөд зочдод чөлөөтэй, хөгжилтэй, дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ.

Онцлогууд:

  • 🎶 Өндөр чанартай караоке систем

  • 🔊 Дуу тусгаарлалт сайтай VIP өрөөнүүд

  • 🛋 Тав тухтай интерьер, суудлын зохион байгуулалт

  • 🍹 Уух зүйл, халуун хоол зуушны үйлчилгээ

  • 🎉 Хувийн арга хэмжээ, төрсөн өдөр зохион байгуулах боломжтой

Зочдын тав тухыг бүрэн хангах үүднээс гаднаа өргөн, тохилог авто зогсоолтой бөгөөд таны болон зочдын автомашиныг зогсоолын асуудалгүйгээр, аюулгүй, найдвартай орчинд цагийг тайван өнгөрүүлэх боломжийг бид бүрдүүлсэн

ХОЛБОО БАРИХ