Амт, аялгуу, мэдрэмж нэг дор

LUNA Restaurant & Lounge нь зочлох мөч бүхнийг дурсамж болгох тансаг интерьер, тав тух, амтны төгс зохицлоор таныг угтана.

Луна ресторан & лоунж нь тансаг, тав тухтай орчинд амттай хоол, дээд зэрэглэлийн үйлчилгээтэй танилцах боломжтой.

50-120 хүн хүлээн авах хүчин чадалтай, өргөн уужим орон зай, дэгжин уур амьсгал бүхий энэхүү ресторан нь аймаг орон нутгийнхаа хамгийн тансаг рестораны нэгээр нэрлэгдэхүйц хэмжээнд бүрэн тохижуулсан.
Энэ давхарт:
✔ Орчин үеийн интерьер
✔ Тав тухтай суудал, лоунж хэсэг
✔ Дэлхийн стандартын гал тогоо
✔ VIP өрөө

Луна ресторан лоунж нь 3 давхар объектын 3-р давхарт байрлах ба дээрээ хотыг бүхэлд нь харж болох терастай байдгаараа онцлог. Орой бүрийн хотын гэрэл, нам гүм агаарыг мэдрэх тэр мөчийг Луна танд бэлэглэнэ.Та терас дээр оройн зоог барингаа Зуунмод хотын уужим дүр төрхийг тольдон амрах боломжтой. Хувийн уулзалт, бизнесийн хэлэлцүүлэг, найз нөхдийн дотно оройн зоогт
зориулсан 3 VIP өрөөтэй. Өрөө бүрийг тухтай, нам гүм орчин, орчин үеийн дуу чимээ тусгаарлагч, дэгжин тавилгаар тохижуулсан.